
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн нийтийн тээврээр тав тухтай, хүртээмжтэй үйлчлүүлэх нөхцөлийг нэмэгдүүлж орчин үеийн стандартад нийцсэн нийтийн тээврийн 6 автобусыг Даланзадгадын зорчигч тээврийн газарт хүлээлгэн өглөө. Даланзадгадын зорчигч тээвэр ОНӨААТҮГ нь Даланзадгад хотын 34000 иргэнд 9 чиглэлд 11 тээврийн хэрэгслээр үйлчилдэг бол ийнхүү парк шинэчлэл хийгдсэнээр нийтийн тээврийн хүртээмж илүү нэмэгдэх юм.