
Энэ зун 14 орны 22 их сургуулийн оюутнууд нэгэн танхимд дугуйран зогсож, “Өнөөдрөөс эхлэн зөвхөн хятад хэлээр ярьж байхаа амлаж байна” гэсэн бичигтэй туган дээр гарын үсгээ зуржээ.
Тэд Шанхай хотод есөн долоо хоногийг өнгөрүүлж, Нью-Йоркийн их сургуулийн Шанхай дахь салбарын жил бүр зохион байгуулдаг хятад хэл, соёлын эрчимжүүлсэн зуны хөтөлбөрт хамрагдсан юм. Хөтөлбөрийн гол дүрэм нь ердөө: Зөвхөн хятад хэлээр ярих аж.
Энэ жил уг хөтөлбөрт 60 оюутан хамрагдсан нь өнгөрсөн оныхоос 50 хувиар өссөн үзүүлэлт байлаа.
Есөн долоо хоног амар байгаагүй. Гэхдээ үнэ цэнтэй туршлага байлаа. Цаашид ч хятад хэлээ үргэлжлүүлэн сурна гэж найдаж байна.
хэмээн Виржиниа мужийн Хамтын нөхөрлөлийн их сургуулийн оюутан Фэйт Паркер ярьжээ.
Эдгээр оюутны суралцаж буй байдал дэлхий даяар хятад хэл сурах сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна. Хятад хэлээр ярьдаг нийт хүний тоо англи хэлний дараа хоёрдугаарт ордог. Хятад хэлний сургалттай холбоотой дараах дөрвөн баримтыг онцолъё.
Алдартнуудын хүүхдүүд хятад хэл сурах нь улам түгээмэл болжээ.
Австралийн ABC сувгийн мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ач охин, SpaceX компанийг үүсгэн байгуулагч, Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн хүү, мөн Amazon компанийг үндэслэгч Жефф Безос болон Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг нарын хүүхдүүд хятад хэл сурч байгаа аж.
Хятад хэлээр чөлөөтэй ярьдаг, Хятадын соёлыг гүнзгий ойлгож, хайрлан хүндэтгэдгээрээ танигдсан Британийн жүжигчин Розамунд Пайк өөртөө олон жилийн өмнө хятад нэр сонгожээ. Түүний хятад нэрийг Пэй Чуньхуа (裴淳华) гэдэг.
Энэ нэрийн “Чунь” (淳) ханз нь чин сэтгэл, энгийн даруу байдлыг илэрхийлдэг бол “Хуа” (华) нь Хятад улс төдийгүй гоо үзэсгэлэн, дэгжин байдлыг илтгэж болно.
Хятадын Хэлний боловсрол, хамтын ажиллагааны төвөөс тавдугаар сард мэдээлснээр, дэлхий даяар хятад хэл сурч буй хүний тоо 210 саяд хүрчээ.
Дэлхийн хэлний мэдээллийн сан Ethnologue-ийн 2025 оны мэдээллээр, хятад хэлээр дэлхий даяар 1.18 тэрбум хүн ярьдаг байна.
Үүнээс:
-990 сая хүн хятад хэлийг эх хэлээ болгон ярьдаг.
-194 сая хүн хятад хэлийг хоёр дахь хэл болгон эзэмшдэг.
Ийнхүү хятад хэл нь дэлхийд англи хэлний дараа орох томоохон хэл болж байр сууриа бататгажээ. Хятад хэл сурах нь тийм ч амар ажил биш. Ялангуяа ханз үсэг болон хятад хэлний авиаг латин үсгээр тэмдэглэдэг пиньинь бичлэгт дасаагүй хүмүүст эхний шат нь нэлээд бэрхшээлтэй байдаг. Гэсэн ч дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс хятад хэл сурахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Үүний нэг нотолгоо нь хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалт юм. Уг шалгалтад төлбөр төлөн оролцогчдын тоо 2004–2024 оны хооронд 21 дахин өсжээ.
2025 оны болсон шалгалтад 810 мянган хүн оролцсон бөгөөд оны эцэс гэхэд шалгалтад нийт хамрагдсан хүний тоо 8.5 саяас давсан байна.

Зураг: ОХУ-ын Москва хотын сургуулийн сурагчид хятад хэлний хичээлээр ханз бичиж сурч байгаа нь. 2025 оны хоёрдугаар сарын 14. /VCG
Хэл сурах зориулалттай Duolingo аппликейшний 2025 оны тайланд хятад хэл дэлхий даяар хамгийн их суралцагчтай хэлнүүдийн жагсаалтад наймдугаарт бичигджээ. Хятад хэлний сонирхол Өмнөд Америк, Ази, Европт нэмэгдэж байна.
2025 онд Duolingo аппликейшнээр хятад хэл суралцагчдын тоо доорх 12 улсад бусад хэлнээс хамгийн хурдан өссөн байна. Үүнд:
Аргентин
Бразил
Колумб
Франц
Герман
Индонез
Мексик
Польш
Өмнөд Солонгос
Испани
Тайланд
Турк
Мөн АНУ-д хятад хэл нь Duolingo платформ дээр суралцагчдын тоогоороо хамгийн хурдан өсөж буй хоёр дахь хэл болжээ.

Зураг: Индонезийн Их Жакарта бүсэд хятад хэлний хичээл орж байгаа нь. 2024 оны долдугаар сарын 11. /VCG
Хятад хэлний сонирхол Өмнөд Америк, Ази, Европт нэмэгдэж байна..
Ойрх Дорнодоос Европ, Америк хүртэлх улс орнуудын сургуулиудад хятад хэлний сургалт улам түгээмэл болж байна.
Саудын Араб: Тус улсын Боловсролын яамнаас 2025 оны дөрөвдүгээр сард гаргасан мэдээллээр, 174 улсын дунд сургууль хөтөлбөртөө хятад хэлний хичээл оруулжээ. Саудын Араб 2030 он гэхэд дунд болон ахлах сургуулийн 600 мянгаас дээш сурагчийг хятад хэл сургадаг болгох зорилт тавьсан байна.
Их Британи: 2026 оны долдугаар сард нийтлэгдсэн парламентын мэдээллээр, Английн улсын санхүүжилттэй дунд сургуулиудын 31 хувьд нь 2025 онд хятад хэлний GCSE шалгалт өгөхөөр бэлтгэж буй дор хаяж нэг сурагч байжээ.
GCSE нь Англи, Уэльс, Умард Ирландад сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлдэг ерөнхий боловсролын шалгалт юм.
АНУ: Америкийн Гадаад хэл заах зөвлөлөөс (ACTFL) 2026 онд гаргасан тайланд дурдсанаар, гадаад хэлний хичээл санал болгодог улсын ахлах сургуулиудын зургаан хувьд нь хятад хэл заадаг байна. Үүнд мандарин болон кантон аялгуу багтжээ.







