Төсвийн тухай хуулийн 7.1-д заасны дагуу төсвийн жил дуусгавар болсонтой холбоотойгоор 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шөнийн 01.00 цаг хүртэлх хугацаанд төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-ийн төлбөртэй үйлчилгээнүүдийг түр авах боломжгүй боллоо.
Системийн төлбөргүй бусад үйлчилгээнүүд хэвийн ажиллана гэж "И Монгол академи" УТҮГ-аас мэдэгдлээ.