
Монгол Улсаас Япон, Австралид суух Элчин сайдаар томилогдох асуудал нь хоёр ч Ерөнхийлөгчийн босгыг давж чадаагүй Г.Тэнгэр энэ удаад МИАТ-ийн захирлын суудлыг онилж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Г.Тэнгэрийг Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Засгийн газраас санал болгож байсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх томилох зарлиг гаргахаас татгалзсан байдаг.
Түүний Элчин сайдын томилгоо ийнхүү бүтэлгүйтсэн шалтгаан нь гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдсонтой нь холбоотой тухай мэдээлэгдэж байв.
Энэ нь Г.Тэнгэрийн дипломат томилгооны анхны бүтэлгүйтэл биш. Түүнийг өмнө нь Япон Улсад суух Элчин сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн ч тухайн үеийн Ерөнхийлөгч итгэмжлэх зарлиг гаргаагүй.
Өөрөөр хэлбэл, дипломат албанд хоёр ч удаа нэр дэвшиж, Ерөнхийлөгчийн шийдвэрээр томилогдож чадаагүй Г.Тэнгэр одоо төрийн өмчит стратегийн чухал компани болох МИАТ-ийн удирдлагад очихоор улс төрийн тохироо хийж эхэлсэн гэх мэдээлэл анхаарал татаж байна.
Элчин сайдын суудалд тэнцээгүй хүн МИАТ-ийн захирлын суудалд тэнцэх нь ШУДАРГА ёс уу?
ҮГ.МН үнэ цэн…