"Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон жил бүрийн "Сар шинийн баяр"-аар орон нутгийн ахмад настнуудтайгаа уулзан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг байна.

Уламжлал ёсоороо "Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон ирж буй гал морь жилийг тохиолдуулан Өмнөговь аймгийн Цогтцэций, Цогт-Овоо, Ханхонгор, Баян-Овоо сумдын 450 гаруй ахмадуудад хүндэтгэл үзүүлжээ.