
Монгол улсын Үндсэн хуульд стратегийн ордын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах зүйл заалттай. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын одоогийн дэвшүүлсэн гол зорилт бол орд ашигласны нийт өгөөжийн 60-аас доошгүйг Монголын ард түмэнд хүртээх явдал юм.
Ашигт малтмалын нөөцийн тусгай төлбөр нь энэ зорилтыг хангах нэг хэрэгсэл болохыг одоогийн Ерөнхий сайд Н.Учрал онцолж ирсэн бөгөөд энэхүү санал санаачлага анх удаагаа биеллээ олж бодит ажил болж байна. Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар “Рио Тинто” ХК-тай хэлэлцээрийн ширээний ард сууж 2026 оны ашгаас Монголын ард түмэнд 1 тэрбум буюу 3.6 ихнаяд төгрөгийн ногдол ашгийг 2027 онд хүртээх болсон юм.
Тэртээ 20 -иод жилийн өмнө буюу УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар анх 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан. Мөн тус тогтоолын хоёрдугаар хавсралтад жагсаасан 39 ордын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ангилалд хамруулах эсэх саналаа УИХ-д өргөн мэдүүлэхийг уг тогтоолоор Засгийн газарт даалгасан байдаг. Уг тогтоолыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй гэх шүүмжлэлийг үе үеийн Засгийн Газар хүртэж байсан бол энэ удаа Н.Учралын Засгийн Газар ажил хэрэг болгож стратегийн 15+39 ордыг эргэлтэд оруулах болсон нь Монголын ард түмэнд ихээхэн сайхан мэдээ болж хүрч байна.

Н.Учралын Засгийн газар дээрх тогтоолын хоёрдугаар хавсралтад багтсан 15+39 ордыг бүгдийг нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Ирэх хаврын чуулганаар УИХ-ын гишүүн бүр сонгогчдодоо хариулах нэг асуулт бий. Таны баталсан стратегийн ордын эзэмшигчдэд ногдуулах татварын үр дүнд тус ордоос монголчуудад хэдэн төгрөг ногдох вэ? “Оюу Толгой” ХХК-аас хүртэж байгаа шиг 1 тэрбум ам.доллар буюу 3.6 ихнаяд төгрөг хүртэж чадах уу? гэсэн хариултыг асуух болно. Тэгвэл УИХ-ын гишүүд сонгогчиддоо энэ асуултын хариултыг шууд өгөх боломжийг ийнхүү Н.Учралын Засгийн газар гаргаж чадлаа. Хэрэв Засгийн газраас санал болгож байгаа 15+39 стратегийн ордын асуудлыг УИХ шийдэж чадвал жинхэнэ утгаараа Монголын баялаг “30 гэр бүлээс гурван сая монголчууд руу” шилжих болно. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын мэдэлд оччихоод байгаа 39 стратегийн ордоос хүртэх өгөөжийг Монголын ард түмэнд нааштай шийдэх хууль зүйн боломж нээгдэх юм.
Уг асуудлыг ирэх хаврын чуулганаар УИХ шийдэж чадвал 2027 оноос Оюу Толгой, Эрдэнэт, Тавантолгой гэсэн ордуудаас гадна 15+39 нийт 54 ордын тодорхой хувь Төрийн өмч буюу Монголын ард түмний мэдэлд орж ирэх үүд хаалгыг Н.Учралын Засгийн Газар нээлээ.
Удахгүй 34 хүртэлх хувь нь Монголын ард түмний мэдэлд ирэх 39 стратегийн хувь эзэмшилтэй танилцацгаая.
39 ордын тусгай зөвшөөрлийг хэн эзэмшдэг, улс төрийн ямар холбоотой вэ
1 Улаан-Овоо “Юү Жи Эл Интерпрайзис”, “Рэдхилмонголия” (2024). Silver Elephant 2026 онд уурхайн ажиллагааг Монголын компанид түрээслүүлэхээр мэдээлсэн. —
2 Өвдөг худаг, Баянжаргалан Эзэмшигч тодорхойгүй. “Талын шигтгээ”-гийн MV-017013 лиценз нь Өндөршил сумын Чойр талбайд бүртгэлтэй. —
3 Баянтээг “Баянтээг” ХК, орон нутгийн өмчийн оролцоотой. Нүүрст хотгор "Хотгоршанага”, “Эрчим Баян-Өлгий”, “Хотгор”. УИХ-ын гишүүн асан Д.Мурат 2024 оны мэдээлэлд “Эрчим Баян-Өлгий”-н эцсийн өмчлөгчөөр, түүний хүү М.Тилеуберди захирлаар нэрлэгдсэн. Ч.Хүрэлбаатарын ах дүү Ч.Гансүх, Ч.Гантулга нар 2010 онд “Хотгоршанага”-ын 51 хувийг худалдсан гэж мэдээлсэн.
4 Хар тарвагатай “Хартарвагатай” ХХК.
5 Адуунчулуун “Монголын Алт” (МАК), “Адуунчулуун” ХК. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2024 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ МАК-ийн 29 хувийг эзэмшдэг гэж мэдүүлсэн. УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр агсан “Адуунчулуун” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг байсан гэж мэдээлсэн.
6 Тэвшийн говь “Тэвшийн говь”, “Тэвшийн нүүрс”, “Могул Энержи”. Тухайн үеийн Соёлын сайд Ч.Номингийн эцэг Л.Чинбат “Тэвшийн нүүрс”-ийн хувь эзэмшигчээр 2024 онд нэрлэгдсэн.
7 Талбулаг “Талын гал” ХХК.
8 Талбулаг Чандган тал “Чандганакоул”. Толгой компаниар Канадын “Професи коал” нэрлэгдсэн.
9 Хөөтийн хонхор “Биг могул коул энд энержи”, “Ган-Илч”, МАК. О.Ганбат “Ган-Илч”-ийг удирдаж байсан бөгөөд 2020 онд ШИНЭ эвслээс УИХ-д нэр дэвшсэн. Н.Номтойбаяр МАК-ийн хувьцаа эзэмшлээр холбогдоно.
10 Хөөт, Матад "Буман олз” ашиглалтын, “Террасийд”, “Церкон геологи” хайгуулын тусгай зөвшөөрөлтэй гэж мэдээлсэн. Д.Цогтжаргал “Буман олз”-ын уурхайн даргаар болон Матад сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан.
11 Налайх 2024 оны мэдээллээр 45 эзэмшигчтэй. Тусдаа талбайд “Таваншүтээн трейд”, “Угалзанцамхаг”, “Ундрахдөл” зэрэг компани бүртгэгдсэн.
12 Алаг тогоо МАК, “Улаанхэцийн шанд”. Н.Номтойбаяр МАК-ийн хувьцаа эзэмшлээр холбогдоно.
13 Зээгт “Сэкер ресурс Монголиа”.
14 Могойн гол “Могойн гол” ХК. Хөвсгөл аймаг 51 хувийг эзэмшдэг гэж мэдээлсэн. Ц.Цэрэнпунцагтай холбоотой
15 “Аспайр Майнинг” уг ордыг сонирхож байсан гэх мэдээлэл бий. Тус компани энэ ордын лицензийг авсан нь баталгаажаагүй.
16 Сайхан-Овоо “Эс Эм Ай”.
17 Баргилт “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ (MV-016657). Баргилт-Овоо хэсэгт “Лут чулуу” (MV-010206, MV-010207). 2024 оны мэдээлэлд “Цахир цагаан гол” мөн нэрлэгдсэн.
18 Төгрөг нуур 2024 онд “Төгрөг нуур девелопмент”, “Төгрөг нуурын энержи”, “Төгрөг тал”, “Наран тахилт” нэрлэгдсэн. 2025 оны 8 дугаар сарын 27-нд Засгийн газар “Төгрөг нуурын энержи”-ийн хайгуулын зөвшөөрлийг хүчингүй болгохыг даалгасан. Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Төгрөг нуурын энержи”-ийн хувьцаа эзэмшигч “Самех”-ийг үүсгэн байгуулсан гэх мэдээлэл бий. Өнөөгийн хувийн эзэмшил нь тогтоогдоогүй.
19 Наран толгой "Тэн Хун”, “Зижин Майнинг” группийн хөрөнгө оруулалттай гэж мэдээлсэн.
20 Тавт “Аурум Металс”. 2024 оны мэдээллээр тус компанийн хувьцаа эзэмшигч нь Доржсүрэнгийн Баатар. Сайд асан Д.Дорлигжавын дүү Дамбийн Баатар, Д.Эрдэнэбилэг нартай холбоотой “Империалс майнинг корпорэйшн” нь “Аурум Металс”-тай хамтран “Баюуд майнинг” компанийг эзэмшдэг гэж мэдээлсэн. Холбоо нь энэ хамтын эзэмшлээр дамжина. Доржсүрэнгийн Баатар, Дамбийн Баатар хоёр өөр хүн.
21 Төмөр толгой “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”. Лу.Болд тухайн үед эрх бүхий байгууллагын даргын хувиар лиценз шилжүүлэх шийдвэр гаргасан. Хувийн эзэмшлийн холбоо тогтоогдоогүй.
22 Баян давааны бүлэг орд Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тодорхойгүй.
23 Улаан уул “Кайнарвольфрам”-ын Улаан уул нэртэй хоёр лиценз Ногооннуур суманд бүртгэлтэй. Харин 2007 оны хавсралтад Улаанхус гэж заасан тул тухайн ордтой давхцах эсэх нь тодорхойгүй.
24 Жанчивлангийн бүлэг орд Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тодорхойгүй.
25 Цагаан даваа “Монвольфрам”.
26 Мөнгөн Өндөр "Голденхейлс” (MV-012085), “Эй Ар Ай Эй” (MV-010278). "Голденхейлс”-ийн захирлаар З.Номундарь нэрлэгдсэн. Улс төрийн холбоо тогтоогдоогүй.
27 Хөх Адар “И Эй Эм Хөх Адар” ХХК. Хөх Адар-1 талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөл MV-015378. УИХ-ын гишүүн асан Д.Мурат асаны БНХАУ-ын иргэдтэй хамтран ашигладаг.
28 Шаврын царам "Монголиан Жемстонес Индастри”. —
29 Шүдэн уул “Их тэмүүлэл”, “Зууннайман суварга”, “Жамц давс”. “Их тэмүүлэл”-ийн хувьцаа эзэмшигчээр 2010 оноос Лхагвын Чинбат бүртгэгдсэн гэх мэдээлэл бий. Түүнийг Ч.Номингийн эцэг мөн гэдгийг тусад нь баталгаажуулаагүй. Компанийг өмнө нь сайд асан Ц.Дашдорж агсантай холбон мэдээлж байв.
30 Ширээ уул “Түмэнтал”, “Түмэн-Анд”, “Түмэнцацал”, МАК. Н.Номтойбаяр МАК-ийн хувьцаа эзэмшлээр холбогдоно.
31 Өвдөг худаг, Өндөршил "Талын баялаг эрдэнэс”, ашиглалтын тусгай зөвшөөрөл MV-020662. —
32 Цайдам нуур “Цэцэнс майнинг энд энержи”, “Цэцэнс холдинг”, “Чандганакоул”, “Тэнгрипетро чэмикалс” Д.Баясгалан “Цэцэнс майнинг энд энержи”-ийн толгой компани болох “Бодь” группийн ТУЗ-ийг удирдаж байсан. Тэрээр 1990 оны ардчилсан хөдөлгөөнд оролцсон. Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой.
33 "Цагаан цав" Төгрөг нуурын энержи ХХК өмнө нь ашиглаж байсан гэж мэдээлсэн. Одоогийн эзэмшигч тодорхойгүй. Х.Баттулгатай “Самех” компаниар дамжуулан холбосон түүхэн мэдээлэл бий. Төгрөг нуурын талаарх 2025 оны шийдвэр нь Төв аймгийн талбайд хамаарна.
34 "Манхан уул" Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тодорхойгүй.
35 "Онгилог нуур" Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тодорхойгүй.
36 "Лугийн гол “РЕО” ХХК, ашиглалтын тусгай зөвшөөрөл MV-015334. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2026 оны мэдээлэл.
37 "Хонгор" өмнө нь “Монголросцветмет” ашиглаж байсан. Лиценз цуцлагдсан гэх мэдээлэл бий. Одоогийн эзэмшигч тодорхойгүй.
38 "Улаан" Шинь шинь ХХК, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани.
39 "Цав" Шанлун ХХК, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани.