
Ерөнхийлөгч бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д албан ёсоор гаргасан тохиолдолд дараах үйл явц өрнөнө.
1. Байнгын хорооны хэлэлцүүлэг
Ерөнхийлөгчийн хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээн авч, хуульд заасан хугацаанд буюу 5 хоногийн дотор хэлэлцэнэ.
2. УИХ-ын нэгдсэн чуулганы шийдвэр
Байнгын хорооны хэлэлцүүлгийн дараа УИХ-ын нэгдсэн чуулган 5 хоногийн дотор асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргана.
3. УИХ хүсэлтийг хүлээн авбал
Хэрэв УИХ Ерөнхийлөгчийг чөлөөлөх шийдвэр гаргавал Үндсэн хуульд заасан төрийн эрх залгамжлалын зохицуулалтын дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
4. Шинэ Ерөнхийлөгчийн сонгууль
УИХ-аас холбогдох шийдвэр гарснаас хойш хуульд заасан 4 сарын хугацаанд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулна.
5. УИХ хүсэлтийг хүлээн авахгүй бол
Хэрэв УИХ Ерөнхийлөгчийг чөлөөлөх хүсэлтийг хүлээн авахгүй бол Ерөнхийлөгч бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Үндсэн хуульд заасан хугацаа, журмын дагуу бүрэн эрхээ дуусгавар болгоно.
Ийнхүү Ерөнхийлөгчийн хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалан Монгол Улсын төрийн тэргүүний бүрэн эрхийн залгамжлал болон дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудал шийдэгдэх юм.