
Физикийн салбарын 2026 оны Нобелийн шагналыг Бельгийн астрофизикч Фрэнсис Халзен хүртлээ. Тэрээр Антарктидад асар том ажиглалтын төв байгуулж, “Сүнслэг” хэмээн нэрлэгддэг сансрын бөөмсийг илрүүлэх технологийг хөгжүүлсэн нь “Одон орон судлалд цоо шинэ төрөл”-ийн суурийг тавьсан байна.
Нобелийн шагналыг олгох ёслол мягмар гарагт буюу өнөөдөр Стокгольм дахь Шведийн Эзэн Хааны Шинжлэх Ухааны Академид болжээ.

Нобелийн физикийн хорооны гишүүн Ева Олссон шагнал гардуулах үеэр
Сансраас ирдэг нейтрино хэмээх маш жижиг, өндөр энергитэй бөөмс нь алс холын галактик болон дэлбэрч буй оддын талаар эрдэмтдэд илүү ихийг мэдэх боломж олгодог.
гэжээ.
Фрэнсис Халзен олон улсын судлаачид, инженерүүдийн багийг удирдан, бидэнд гайхалтай төхөөрөмжийг бүтээж өгсөн. Түүний тууштай байдал, шинжлэх ухааны алсын хараа нь одон орон судлалын цоо шинэ чиглэл, замыг нээж өгсөн.
хэмээн Нобелийн физикийн хорооны дарга Марк Пирс мэдэгдэлдээ онцолсон байна.
82 настай Халзен Нобелийн шагнал хүртсэн тухай хэвлэлийн бага хуралд Итали улсаас утсаар оролцохдоо уг шагналыг авах нь “Үнэхээр гэнэтийн бэлэг” байсан. Ихээхэн “Баяртай” байна гэж хэлжээ.
Биднийг төслөө эхлүүлж байх үед хүн бүр сайхан санаа байж болохыг ойлгож байсан. Гэхдээ, ажмилттай болно гэдэгт их цөөхөн хүн итгэж байсан байх. Тэдгээр итгэж байсан хүмүүсийн дунд би өөрөө ч байгаагүй. Тиймээс энэ амжилт бол урьдчилан баталгаатай байгаагүй нэгэн төрлийн адал явдал байсан.
гэж тэр ярьсан байна.
АНУ-ын Висконсины их сургуулийн Мэдисон дахь салбарт ажилладаг профессор Халзен 1988 онд IceCube нейтрино ажиглалтын төв байгуулах төлөвлөгөөгөө анх танилцуулжээ. Түүний санаа нь Антарктидын мөсөнд асар том хэмжээний мэдрэгчийн сүлжээ байршуулж, нейтрино бөөмсийг илрүүлэх явдал байв.
IceCube ажиглалтын төв нь нейтрино бөөмсийн нэг чухал шинж чанарыг ашигладаг. Нейтрино атомын цөмтэй мөргөлдөх үед маш богино хугацаанд гэрлийн цацрал үүсгэдэг бөгөөд үүнийг мөсөнд суурилуулсан мэдрэгчүүд бүртгэн авч чаддаг байна.
Сансрын алс хязгаараас дэлхийд хүрч ирдэг нейтрино бөөмсийг “сүнслэг бөөмс” хэмээн нэрлэх нь бий. Учир нь тэд ямар нэг бодистой ямар ч харилцан үйлчлэлгүйгээр нэвтэрч чаддаг.
Нейтрино нь бараг массгүй бөгөөд цахилгаан цэнэггүй. Тэд од, гариг, тэр ч байтугай бүхэл бүтэн галактик зэрэг асар хүчтэй, хэт туйлширсан орчноор нэвтрэхдээ шинж чанараа өөрчилдөггүй байна.
Physics Today сэтгүүлийн ерөнхий редактор, Америкийн Физикийн хүрээлэнгийн ажилтан Ричард Фицжералд хэлэхдээ:
Нобелийн шагнал сүүлийн үед ганц хүнд очих нь ховор болсон. Энэ нь түүний шинжлэх ухааны алсын хараа ямар онцгой байсныг харуулж байна. Үүнийг бүтээхэд хэдэн зуун хүн оролцсон ч бүх зүйл нэг хүнээс эхлэлтэй.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
гэжээ.
Нарнаас секунд тутамд хэдэн тэрбум нейтрино ялгардаг боловч сансрын бусад бүс нутгаас ирдэг нейтрино харьцангуй ховор бөгөөд илрүүлэхэд маш хэцүү байдаг.
1980-аад онд Халзен Антарктидын мөс ийм нууцлаг нейтрино бөөмсийг илрүүлэхэд тохиромжтой орчин байж болохыг анх ойлгожээ.
Гэвч мэдрэмтгий тоног төхөөрөмжийг мөсний гүнд суурилуулах нь асар том хэмжээний ажил байв. Судлаачид хэдэн километрийн гүнтэй цооног өрөмдөж, тэдгээрээр дамжуулан гэрлийн мэдрэгчүүдийг доош буулгах шаардлагатай болсон байна.
IceCube ажиглалтын төвийг 2011 онд бүрэн байгуулж дуусгажээ.
Түүний өмнөх хувилбар болох AMANDA ажиглалтын төвийг 2000 онд байгуулсан боловч Халзений хайж байсан өндөр энергитэй нейтриног илрүүлж чадаагүй байна.
Үүний дараа IceCube төслийг эхлүүлжээ. Энэ нь нэг шоо километр хэмжээтэй мөсөнд байрлуулсан асар том ажиглалтын төхөөрөмж бөгөөд нийт 5'160 гэрлийн мэдрэгчийг 86 кабельд хуваан суурилуулсан байна.
2013 онд судалгааны баг сансрын нейтрино илрүүлсэн болохыг батлах анхны нотолгоог танилцуулжээ. Харин хоёр жилийн дараа тэд нээлтээ баттай нотлохуйц хэмжээний мэдээлэл цуглуулж чадсан байна.
Нобелийн хорооныхңы дүгнэснээр, IceCube нь нейтрино дээр суурилсан одон орон судлалыг цоо шинэ түвшинд хүргэжээ.
Учир нь нейтрино нь тоос, үүлний цаана нуугдсан сансрын үзэгдлүүд болон хар нүх зэрэг алс холын биетүүдийн талаар мэдээлэл авчрах боломжтой аж.
IceCube ажиглалтын төвийг цаашид өргөтгөж, найман шоо километр хэмжээтэй мөсөн талбайг ажиглалт хийх боломжтой болгож засах төсөл төлөвлөгдөж байна.
2025 оны физикийн салбарын Нобелийн шагналыг Жон Кларк, Мишель Деворе, Жон Мартинис нар хүртсэн. Тэд цахилгаан хэлхээн дэх квант механикийн хонгилчлол (оптик кабель) хэмээх үзэгдлийг нээснээрээ квантын тооцоолол болон түүнтэй холбоотой технологийн суурийг тавьсан юм.
2026 оны Нобелийн шагналыг 12 сая швед крон буюу ойролцоогоор 1.2 сая ам.доллар дагалдаж байгаа.
Даваа гарагт анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Карл Дейссерот, Питер Хегеманн, Георг Нагел нар хүртсэн. Тэд тархины дотоод үйл ажиллагааг тайлах технологи боловсруулах чиглэлээр хийсэн бүтээлээрээ Нобелийн шагнал гарджээ.
Нобелийн бусад шагналуудыг лхагва гарагт химийн салбараар үргэлжлүүлэн зарлах бөгөөд пүрэв гарагт утга зохиолын шагналын эзнийг тодруулна.
Харин баасан гарагт Нобелийн энх тайвны шагналын эзнийг зарлах бол Нобелийн дурсгалд зориулсан эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг аравдугаар сарын 12-нд гардуулахаар төлөвлөжээ.









