Төр хувь эзэмших яг зөв шийдэл мөн үү? Яаж дуусдаггүй хэрүүл болдогийг бид бүгд харсан, эрхбиш ойлгосон байх. Төр нь зохицуулагчийн хувьд татвараа аваад, хувийн хэвшил нь бизнесээ хийгээд, тус бүрнээ урдах ажлаа хариуцаад явдаг зөв жишиг, хувилбар тогтоож чадвал энэ салбар, цаашлаад улс орны эдийн засаг, иргэдэд хэрэгтэй юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
2008 онд 5 лиценз буюу нийт нөөцийн 96%-ийг төр бүрэн шилжүүлж авсан (өнөөдрийн Эрдэнэс Таван толгой), одоо үлдсэн 4%-ийг ашиглаад бий болох үр өгөөжийн 60%-ийг төр авна.
(2009 оноос хойш өнөөг хүртэл улсад төлсөн татвар, хураамж, төлбөр: 3.2 их наяд төгрөг)
Ер нь компаниудын төсөвт төвлөрүүлэх орлогын зарцуулалт, Баялгийн сангийн хуваарилалт нь хэр оновчтой байгааг иргэд анхаарч, улс төрчид нь ил тод тайлагнаж, үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байгаа юм.












