Өмнөд Африкийн хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгч Нави Пиллай олон улсын эрх зүй, энх тайвныг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ 2026 оны Нобелийн энх тайвны шагналаар шагнагдлаа.

Тэрээр "Газын зурваст Израиль улс геноцид буюу үндэстэн, угсаатан, арьс өнгө, шашны бүлгийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн устгах зорилготой гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн" НҮБ-ын мөрдөн шалгах комиссыг тэргүүлж байсан юм.
Баасан гарагт Нобелийн хороо 85 настай Нави Пиллайд шагнал олгох болсноо зарлахдаа олон улсын эрх зүйн тогтолцоо урьд өмнөхөөс илүү их дарамт, сорилттой тулгарч байгааг онцолжээ.
Нави Пиллай нь Олон улсын эрүүгийн шүүх (ICC), Руандагийн асуудлаарх Олон улсын эрүүгийн шүүх зэрэг олон улсын шүүхүүдэд шүүгчээр ажиллаж байсан туршлагатай хуульч юм.
Нобелийн хорооны үзэж буйгаар, түүнд шагнал олгосон нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад олон улсын хууль, эрх зүйд суурилсан дэг журмыг хамгаалах ямар чухал болохыг сануулсан үйл явдал болж байна.
Гааг хотод төвтэй Олон улсын эрүүгийн шүүх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шүүмжлэл, шахалтад удаан хугацаанд өртөж ирсэн. Тус шүүх өнгөрсөн онд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Израилийн Батлан хамгаалахын сайд асаны эсрэг баривчлах захирамж гаргасны дараа Трампын засаг захиргааны зүгээс шүүхэд үзүүлэх дарамт улам нэмэгджээ.
Нобелийн хороо шагнал олгох болсон үндэслэлдээ:
Олон улсын эрх зүйн тогтолцоо ихээхэн дарамтад орж, түүнийг хэрэгжүүлдэг байгууллагууд халдлагад өртөж байна.
гэж мэдэгдсэн байна.
Мөн дэлхий дахинд хууль, эрх зүйн зарчмыг хүндэтгэхийн оронд хүчээр асуудлыг шийдэх, улс төрийн нөлөөгөө тулгах хандлага нэмэгдэж байгааг анхааруулжээ.
Хүч нь эрх зүйгээс дээгүүр тавигдах бүрд тогтвортой байдал, харилцан итгэлцэл, энх тайвнаар зэрэгцэн орших боломж алдагддаг.
гэж Нобелийн хороо онцолсон байна.
Гэхдээ шагнал олгох тухай мэдэгдэлд Трамп болон Израилийн нэрийг шууд дурдаагүй юм.
Пиллай нь эзлэгдсэн Палестины нутаг дэвсгэрийн асуудлаарх НҮБ-ын Мөрдөн шалгах комиссын даргаар ажиллаж байжээ. Тус комисс 2025 онд гаргасан тайландаа Израиль улс Газын зурваст геноцид үйлдсэн гэж дүгнэсэн байна. Израилийн тал уг тайланг тухайн үед «шившигтэй» болон «хуурамч» хэмээн няцааж байв.
Пиллай Германы Нюрнберг хотод болсон хууль зүйн бага хуралд оролцож байхдаа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн тухай мэдээгээ сонсжээ.
Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайны дараа нацистуудын гэмт хэргийг шүүн хэлэлцсэн олон улсын анхны эрүүгийн шүүх байгуулагдаж байсан түүхэн барилгад болсон арга хэмжээнд оролцож байв.
Шагнал хүртсэнийг нь тэмдэглэхээр цугласан хүмүүсийн өмнө Пиллай хэлэхдээ:
Миний хамгийн сүүлд хийсэн ажил бол Газын зурваст болж буй үйл явдлыг геноцид гэж нэрлэсэн тайлангаа танилцуулах байсан.
гэсэн байна.
Хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллагын тэргүүний олон нийтийн сүлжээнд байршуулсан дүрс бичлэгт Пиллай хүмүүсийг инээлгэн:

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Та нар арай чанга алга ташвал би энэ шагналаа Трамптай хуваалцаж ч магадгүй.
гэжээ.
Энэ нь өнгөрсөн жилийн Нобелийн энх тайвны шагналт, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо 2026 оны нэгдүгээр сард өөрийн медалийг Трампад гардуулсан үйл явдлыг егөөдсөн егөөдөл байв. Мачадо Венесуэлд ардчиллыг тогтоохын төлөөх тэмцэлдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авах зорилгоор ийм алхам хийсэн юм.
Нобелийн хорооны дарга Йорген Ватне Фриднес дэлхийн улс орнуудад энх тайвныг хангах зорилгоор бий болгосон олон улсын тогтолцооны үндэс нь хууль дээдлэх зарчим болохыг сануулахыг хүссэн гэжээ.
Мэдээж дэлийн энх тайваны үйлсэд хамгийн хүчирхэг улс орнууд онцгой хариуцлага хүлээх ёстой. Харамсалтай нь ийм нөхцөл байдал дэлхийн олон оронд ажиглагдаж байна.
гэж тэрээр Ройтерс агентлагт ярьсан байна.
Түүний хэлснээр, олон улсын байгууллагууд халдлагад өртөж, олон шүүгчийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаа аж.
Нави Пиллай Өмнөд Африкийн Натал мужийн Дурбан хотод тамил гаралтай Энэтхэг угсааны гэр бүлд төржээ.
Тэрээр 2008-2014 онд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараар ажилласан юм. 1967 онд Пиллай Натал мужид өмгөөллийн бие даасан үйл ажиллагаагаа эхлүүлсэн анхны эмэгтэй болж, улмаар Өмнөд Африкийн Дээд шүүхэд шүүгчээр ажилласан анхны цагаан арьстан бус эмэгтэй болжээ.
Тэрээр Өмнөд Африкаас Нобелийн энх тайвны шагнал хүртсэн тав дахь хүн юм. Түүнээс өмнө Нельсон Мандела, Фредерик Виллем де Клерк, хамба Десмонд Туту болон Альберт Лутули нар уг шагналыг хүртэж байв.
Нобелийн хороо Пиллайг төр, засгийн удирдагчдыг үйлдэлдээ хариуцлага хүлээхийг шаарддаг, хүчирхийлэл, мөргөлдөөний хохирогчдод итгэл найдвар төрүүлдэг, олон жилийн турш зарчимч байр сууриа хадгалсан хуульч хэмээн үнэлжээ.
Шагнал олгох үндэслэлд:
Түүний ажил үйлсийг холбосон нэгэн нийтлэг зарчим бий. Энэ нь Нельсон Мандела болон апартеидын дэглэмийн эсрэг тэмцсэн бусад хүмүүсийг өмгөөлж байсан эхний үеэс нь эхлээд өнөө цагийн олон улсын чухал шүүх хэргүүдэд шүүгчээр ажилласан үйл ажиллагаанд нь хүртэл үргэлжилдэг.
гэж дурдсан байна.
Апартеид гэдэг нь Өмнөд Африкт олон арван жилийн турш хэрэгжиж байсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах төрийн бодлого юм.
Пиллай одоо ч шүүгчийн ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд Олон улсын шүүхэд Мьянмар улсыг геноцид үйлдсэн хэрэгт буруутгаж буй маргааныг хэлэлцэх ажиллагаанд оролцож байна.
Нобелийн шагналын тухай
2026 оны Нобелийн энх тайвны шагнал нь энэ долоо хоногт олгож буй тав дахь Нобелийн шагнал юм. Үүнээс өмнө утга зохиол, хими, физик, анагаах ухааны салбарын шагналтнуудыг зарласан.
2025 оны Нобелийн энх тайвны шагналыг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо хүртэж байв.
Нобелийн энх тайвны шагнал нь 12 сая швед крон буюу ойролцоогоор 1.2 сая ам.долларын мөнгөн шагналтай. Шагналыг Шведийн аж үйлдвэр эрхлэгч, Нобелийн шагналыг үндэслэгч Альфред Нобелийн нас барсан өдөр болох арванхоёрдугаар сарын 10-нд Норвегийн Осло хотод гардуулна.









