Гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж өөрийн импортолсон барааны мэдээллийг гаалийн байгууллагад мэдүүлэхдээ E-Mongolia системд хандан “Экспорт, Импортын барааны гаалийн мэдүүлэг“ үйлчилгээг цахимаар нөхөн бичнэ.
Үүнд:
- Та мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж бараагаа мэдүүлэх бөгөөд дагалдах бичиг баримтыг PDF файлаар хавсаргаж илгээнэ.
- Таны илгээсэн гаалийн мэдүүлгийг Гаалийн байгууллага онлайнаар хүлээн авч гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг хийнэ.
- Та татварын нэхэмжлэхийг онлайнаар хүлээн авч, цахим төлбөр тооцоо хийх боломжтой.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар
