Гаалийн байгууллагаас Олон улсын авто тээврийн холбоо (IRU), Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоотой хамтран ажиллаж Монгол Улсын гаалийн байгууллагын автоматжуулсан CAIS системд ТИР-ын гаалийн урьдчилсан цахим мэдүүлгийн систем (TIR-EPD)-ийг холбож, амжилттай нэвтрүүлсэн. Дээрх цахим системтэй холбоотойгоор Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газрын 15 албан хаагчдыг сургалтад хамруулж, сургагч багшаар бэлтгэж байна.
