
🏛️ Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтийн үйл ажиллагаа Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн байранд боллоо.

👨👩👧👦 Дагнасан шүүхийн үндсэн зорилго нь гэр бүл, насанд хүрээгүй хүний хэрэг маргааныг мэргэшсэн түвшинд шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, төрөөс баримтлах гэр бүл, хүүхэд хамгааллын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршино.
📌 Энэ хүрээнд шүүхийн Тамгын газрын бүтцэд Хүүхэд, гэр бүлийн хэлтэс байгуулж, мэргэшсэн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн анхан шатны шүүхэд 12, давж заалдах шатны шүүхэд 5 шүүгчийг тус тус томилсон байна.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
📊 Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд Гэр бүлийн тухай хуулиар нийт 11,689 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн нь гэр бүл, хүүхдийн хэрэг маргааныг дагнан шийдвэрлэх мэргэшсэн тогтолцоо шаардлагатайг харуулж байна.
📅 Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс иргэдэд үйлчилж, гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны нэхэмжлэлийг хүлээн авч эхэлнэ.
📍Ингэснээр гэр бүлийн хэрэг маргааныг онцлогт нь нийцүүлэн шийдвэрлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шүүхийн тогтолцоог бэхжүүлэх ач холбогдолтой юм.











