
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн шинэ барилга улсын төсвийн 4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр ашиглалтад орлоо. Би энэ цэцэрлэгт хүмүүжиж 1977 онд төгсөж байлаа. Нээлтэд Т.Буджав багш маань хүрэлцэн ирсэн байна. Бараг 50 жилийн өмнөх цэцэрлэгийн багшдаа үнсүүлж, багш маань биднийг овог нэрээр нь нэг бүрчлэн хэлэхийг сонсоод үнэхээр их бахархлаа. Мөрөн 2 дугаар цэцэрлэгийн хамт олондоо ажлын их амжилт хүсье.

