
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүрэгт орших Хамбын овоо дахь “Давхарлагт байшин суварга”-д Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн болон дүүргийн салбар комиссоос Монголын Бурхан шашны “Соёмбо” сүмтэй хамтран хүндэтгэл үзүүлж, буяны ерөөл хурууллаа.
Хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссын дарга Д.Ихбаяр, Сонгинохайрхан дүүргийн салбар комиссын дарга Б.Золбоот, “Соёмбо” сүмийн тэргүүн Б.Ариунбуян нарын холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссын дарга Д.Ихбаяр, Сонгинохайрхан дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн ИТХ, цагаатгалын салбар комиссын зүгээс суваргын хамгаалалт, тохижилт, камержуулалт зэрэг шаардлагатай ажлыг хамтран зохион байгуулж, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцлов.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн лам нарыг бөөнөөр цаазлан хороосны баримт нь 2003 онд “Хамбын овоо” орчмоос гарсан бөгөөд бурханч лам Г.Пүрэвбат агсан нарын судлаач “1000 орчим ламыг энд цаазлан хороосон” гэж үзсэн байдаг.
Их хэлмэгдүүлэлтийн түүхэн баримт болсон лам нарын ясыг чандарлан, ариун зай шавартай холин 36 төрөл зүйлийн 6000 сац бүтээж, “Хамбын овоо”-нд “Давхарлагт байшин суварга”-ыг босгон залсан байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэхүү түүхэн газрыг 2003 онд орон нутгийн хамгаалалтад авч, суварга бүтээх, бурхан шашны зан үйлээр буян үйлдэж, хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА









