
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс ажиллуулахад бэлэн болсон байна. Тус сургуулийн барилгын ажлыг “Ай Ди Си Пропертиз” ХХК гүйцэтгэсэн бөгөөд ашиглалтад оруулах бэлтгэлийг хангаад байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

Өмнө нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуульд нэг ээлжид 6500 орчим сурагч суралцаж, гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсээд байсан юм. Шинэ сургууль ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 23, 24 дүгээр хорооны хүүхдүүдийн суралцах орчин, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, сургуулийн ачааллыг бууруулах бодит боломж бүрдэх юм.
Тус сургуулийн үйл ажиллагааг 2026 оны есдүгээр сарын дунд үеэс эхлүүлэхээр төлөвлөж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС











