Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Улсын аварга шалгаруулах цэрэг-спортын ‘’Дөл’’ цогцолбор тэмцээн 2025 оны 06 дугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн баг тамирчид оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн ‘’Сүлд’’ тасаг гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртлээ.
