
Ханбогд сум их, дээд сургуульд элсэн суралцаж буй оюутнуудынхаа дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлан шаардлага хангасан 72 оюутанд нийт 312,686,590 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ.
Оюутнуудын сургалтын төлбөрийн дэмжлэгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн журмын дагуу сонгон шалгаруулж, олгож байна.

Энэхүү хөтөлбөр нь оюутан залуусын боловсрол эзэмших боломжийг дэмжих, суралцах нөхцөлийг сайжруулах, цаашлаад орон нутагт шаардлагатай мэдлэг, ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм.