Аймгийн Засаг дарга Н.Энхбат өнөөдөр Ханбогд суманд ажиллаж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцаж байна.
“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Ханбогд сумын боловсрол, эрүүл мэнд, хил орчмын бүсийн хөгжлийг онцлон, салбар бүрт чиглэсэн олон ажил хэрэгжиж байна.
Тухайлбал, энэ онд 960 хүүхдийн сургуулийн барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа бол 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга тун удахгүй ашиглалтад орно.
Эдгээр хөрөнгө оруулалт нь хүүхэд, залуусын сурч боловсрох орчин, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулахад чиглэж байна.