
Даланзадгад–Улаанбаатар чиглэлийн авто замын 45 дахь километрт буюу Ханхонгор сумын “Шар тэээг”-ийн нутагт 200 автомашины зогсоолыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад орууллаа.


💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Тус зогсоол нь 50 том оврын болон 150 суудлын автомашиныг нэгэн зэрэг байрлуулах хүчин чадалтай. Ингэснээр Даланзадгад, Цогтцэций сумдаас Улаанбаатар хотыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар замдаа түр саатан амрах, шаардлагатай үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Бүтээн байгуулалтыг “Хас мета зам” ХХК хийж гүйцэтгэн гэрээний хугацаанд хүлээлгэн өглөө.

Цаашид тус байршилд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрөл бүрийн үйлчилгээ нэвтрүүлж, зам дагуух үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.










