Хэзболлах бүлэглэлийн удирдагч, үүсгэн байгуулагч Хасан Насрала алагдлаа. Хэт даврагч гэгдэх Хэзболлахыг тэрээр 32 жил удирдсан юм.
Тэрээр Ливаны нийслэл Бейрутэд өгсөн Израилийн армийн цохилтод өртөн амиа алдсан байна. Израилийн армийн өгсөн цохилтод Хасан Насралагаас гадна 6 хүн алагдаж, хэд хэдэн хүн хүнд бэртжээ.
Хэзболлах нь Ливанд төвтэй Исламын шашны "шийт" урсгалын бүлэглэл (улс төрийн байгууллага) бөгөөд Ойрхи дорнодод хамгийн хүчирхэг хагас цэрэгжсэн бүлэглэл юм.
Араб хэлээр "Бурхны нам" гэсэн утгыг илэрхийлнэ.