Хэллоуины хатан хаан Хайди Клум энэ жилийнхээ этгээд дүр төрхийг танилцууллаа. Энэ удаад тэрээр өдөр бүр хардаг зүйлээсээ санаа авч, өөрийнхөө зүүн гарыг дүр болгон хувиргажээ.

Гэхдээ энэ бол зүгээр нэг гар биш. Хайди Клум өөрийн зүүн гарыг тасарсан мэт, мах шөрмөс нь унжиж, цус нөж болсон аймшигт дүрээр урласан байна. Хөдөлж буй мэт харагдах хуруунууддаа бөгж зүүж, урт, гялалзсан хумсаар чимэглэжээ.

Тэрээр Instagram хуудсандаа хувцаслалтаа танилцуулахдаа “Гартайгаа ярь!” (TALK TO THE HAND ✋) хэмээн бичсэн байна