АНУ-ын алдарт тамирчин Сноубордын од Хлое Ким өөрийн нэрийн хуудас болсон "Halfpipe" төрөлд мөнгөн медаль хүртэв. Солонгос ээж, аавтай АНУ-д төрсөн Хлоэ Ким энэ төрөлд "Пёнчан -2018", "Бээжин-2022" олимпод дараалан түрүүлээд байсан юм. Түүний гурван олимп дараалан алтан медаль зүүсэн анхны сноубордчин болох хүслийг бас нэгэн солонгос охин замхрууллаа.
.webp)

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
БНСУ-ын тамирчин , 17 настай Чхво Га Он сүүлчийн оролдлогоо тун амжилттай гүйцэтгэж, өндөр оноо авсан бол харин Хлоэ Ким шийдвэрлэх оролдлого дээрээ бүтэлгүйтлээ. Түүний хувьд Өвлийн олимп эхлэхээс сарын өмнө Швейцарьт бэлтгэл хийж байхадаа мөрөө мулталсан нь ийнхүү алтан медаль авахад саад боллоо.
Сонирхолтой нь Хлоэ Ким мөн л 17 настайдаа анх олимпын аварга болж, хамгийн залуудаа олимпын алтан медаль хүртсэн эмэгтэй сноубордчин болж байсан билээ.












