Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ. Маргааш эхний ээлжид чөлөөлсөн 55 нэгж талбар бүхий гурван эгнээ гудамжны газрыг “Рио Тинто” групп-д хүлээлгэн өгнө. Ингэснээр “Рио Тинто” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ онд багтаан “Парк” шиг төлөвлөлттэй тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.