Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар, нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнг үндэслэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Бизнес хариуцсан Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч А.Энхжин нарыг жинхлэн томиллоо.
Эдгээр албан тушаалын сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нээлттэй зарлаж, 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл материал хүлээн авч, нэр дэвшигчдийг холбогдох хууль тогтоомж, шаардлагын дагуу үнэлж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс жинхлэн томилох шийдвэрийг гаргалаа.

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нь эдийн засаг, санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн, банк, санхүүгийн салбарт 19 жил ажилласан, эрсдэлийн удирдлага, институтийн засаглалын удирдах туршлагатай.
Ажлын туршлага:
2007-2009 онд Зоос банк, Санхүү удирдлагын газар, Эрсдлийн ахлах шинжээч,
2009-2013 онд Монголбанк, Хяналт шалгалтын газар, Хянан шалгагч,
2013-2014 онд Хадгаламж банкны Банкны эрх хүлээн авах зөвлөл, Гишүүн,
2014-2015 онд Монголбанк, Хяналт шалгалтын газар, Хянан шалгагч,

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
2019-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банк, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар, Хэлтсийн захирал,
2021-2025 онд Хадгаламжийн даатгалын корпораци, Гүйцэтгэх захирал,
2022-2025 онд Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо, Евро-Азийн бүсийн тэргүүн,
2021-2025 онд Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Гишүүн,
2025 оноос Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч.
Тэргүүн дэд захирал А.Энхжин нь санхүүч мэргэжилтэй, банк, санхүүгийн салбарт 22 жил ажилласан, валютын нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн туршлагатай.
Ажлын туршлага:
2004-2010 онд Монголбанк, Эрсдэлийн удирдлагын алба, Валютын газар тус тус, Эдийн засагч,
2012-2016 онд Монголбанк, Эрсдэлийн удирдлагын алба, Захирал, Ахлах эдийн засагч
2016-2018 онд Монголбанк, Тамгын газар, Газрын захирал,
2018-2026 онд Монголбанк, Санхүүгийн зах зээлийн газар, Газрын захирал,
2026 оноос Монгол Улсын Хөгжлийн банк Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч.
Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр жинхлэн томилогдсон Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн, Тэргүүн дэд захирал А.Энхжин нартаа ажлын өндөр амжилт хүсье.









