Хэрвээ ажил гүйцэтгэгч болон захиалагч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бол аль аль нь НДШ төлөх үүрэг хүлээх юм. Жишээ нь иргэн А жолооч Б-тэй хөлсөөр ажиллах 100 мянган төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан бол үүнээсээ НДШ-д 26 хувийг төлөх үүрэг хүлээнэ.