УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгахад дэмжлэг үзүүлэх УОК-ын Шуурхай штабаас томилогдсон “Шуурхай бүлэг” дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд орон нутагт ажиллалаа.
Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн нийт хорогдсон 7.1 сая малын сэг зэмийн 5.6 сая буюу 77.8 хувийг булшлах ажлыг газар дээр нь зохион байгуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
Ингэснээр малын сэг зэмийг устгах ажил өмнөх долоо хоногоос 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.