Хотын дарга Х.Нямбаатарт иргэний хэрэг үүсгэнэ Эко автомашин импортлогчдын холбооноос Хотын дарга Х.Нямбаатарт холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Тэд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, Хотын дарга Х.Нямбаатарыг ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, нэг тэрбум төгрөг гаргуулахаар ханджээ. Шүүхээс холбооны нэхэмжлэлийг үндэслэлтэй хэмээн үзэж Хотын дарга Х.Нямбаатарт иргэний хэрэг үүсгэхийг үүрэгдсэн байна.