
🏫Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг дуусгахад шаардагдах 4.1 тэрбум төгрөгийг АХБ-ны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ.
⚠️Тус сургуулийн барилгын ажил нь олон жил царцсан. Шалтгаан нь гүйцэтгэгч компани төлөвлөсөн хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй, туршлагагүй тендерийн компаниас болж өнөөдрийг хүртэл сурагчид зуухан галлагаатай сургуульд хичээллэж иржээ.
⚖️Мөн тус барилгын ажлыг дуусаагүй байхад улсын комисст хүлээн авсан төрийн албан хаагчдыг шүүхэд өгсөн байна.
⚖️ Гүйцэтгэгч компанид 700 гаруй сая төгрөгийг нөхөн төлөх шүүхийн шийдвэр гарчээ. Комисст ажилласан хүн тус бүр 8 сая төгрөгийг 3 жилд хувааж төлөх, 2 жил төрийн албанд ажиллахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

