
✨НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-аас шалгаруулсан «Хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоо болон хөдөөгийн салбарын 100 баатар эмэгтэй» жагсаалтад БНХАУ-ын гурван эмэгтэй багтжээ. Тэд бол цөлжилттэй тэмцэх үйлсээрээ танигдсан Инь Юйжэнь, уламжлалт төөнүүр эмчилгээний мэргэжилтэн Юй Жиньшю, хөдөө аж ахуйн хоршооны удирдагч Дун Миньфан нар юм.
Энэхүү олон улсын санаачилга нь хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо, хөдөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан 100 эмэгтэйн хөдөлмөрийг алдаршуулах зорилготой аж. 2026 оныг «Олон улсын тариаланч эмэгтэйчүүдийн жил» болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлсэн уг санаачилгын шагнал гардуулах ёслол 2026 оны аравдугаар сарын 15-нд Италийн Ром хот дахь FAO-гийн төв байранд болжээ.
🌲 Инь Юйжэнь: Цөлжилттэй тэмцэгч

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:
Инь Юйжэнь Хятадын хойд хэсэгт орших Му-Ус элсэн манхант бүсэд хэдэн арван жилийн турш мод тарьж ургуулжээ. Түүний хөдөлмөрийн үр дүнд доройтсон бараг 5,000 га газрыг нөхөн сэргээж, тус бүс нутагт найман сая гаруй мод тарьсан байна.
🌿 Юй Жиньшю: Уламжлалт эмчилгээний өвийг хадгалагч
Юй Жиньшю нь Хятадын уламжлалт эмчилгээний нэг төрөл болох Цичүний төөнүүр эмчилгээний тэргүүлэх мэргэжилтэн юм. Энэхүү эмчилгээ нь Хятадын улсын хэмжээний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгджээ. Тэрбээр мэргэжлийн сургалт явуулах замаар уламжлалт эмчилгээний арга барилыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмэр оруулж байна.
⚙️ Дун Миньфан: Механикжсан газар тариаланг хөгжүүлэгч
Дун Миньфан нь Хунань мужийн Юэян шяньд үйл ажиллагаа явуулдаг хөдөө аж ахуйн хоёр хоршоог удирддаг. Тэрбээр цагаан будааны тариаланг механикжуулах ажлыг дэмжиж, тариаланчдад хөдөө аж ахуйн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг байна.









