"Мэдлэ" цахим сургуулийн захирал Н.Сайнбаяр: "Мэдлэ" сургуулийн сургалтын орчин нь суралцагчдад орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хурдаар суралцах боломжийг бүрдүүлж байна. Суралцагчид хичээлийн агуулга, даалгавар болон сургалтын материалыг өөрт тохирсон цагтаа ашиглаж, бие даан суралцах нөхцөлөөр хангагдсан.
Мөн багш нар хичээлийн агуулга, сургалтын үйл ажиллагаагаа дашбоард системээр дамжуулан удирдаж, суралцагчдын ахиц, оролцоог хянах боломжтой. Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ суралцах үйл явцтай танилцаж, ангийн мэдээллийг тогтмол хянах боломжтой.
Энэ хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс суралцагчид хичээл сонгон суралцах боломжийг бүрдүүлсэн.