Дархан-Уул аймагт 35 настай эрэгтэй Д том охиноо хичээлд нь явуулахгүй гэж маргахдаа савтай бензин цацаж, улмаар гал гарснаар бага охин нь 40-50 хувь түлэгджээ. Охин эмнэлэгт эмчлүүлж байхдаа өвчнөө дийлэлгүй амиа алдсан байна. Гал тавьсан Д-д хоёр жилийн тэнсэх ял оноожээ.