Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсөв болон “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр баригдсан хуванцар дахин боловсруулах үйлдвэрийг улсын комисс хүлээн авч, ашиглалтад ороход бэлэн боллоо.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилласнаар хоногт 4 тонн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах юм.