Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвөөс "Media Mongolia 2024" фестивалийг зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээгээр "IFPIM Монгол" хөтөлбөрийг онцолсон юм. Хөтөлбөрт дотоодын зургаан хэвлэл мэдээллийн байгууллага хамрагдаж, өөрсдийн сургамж, амжилтын түүхийг хуваалцахаас гадна цаашдын төлөвлөгөө, сэтгүүл зүйн тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцлээ.