Хятад гаралтай Loraiya нэрт Америк артист Их эзэн Чингис хааныг доромжлон гутаасан “Genghis Kunt” (Чингис Я...ан) цомог гаргажээ. Ижил хүйстэн гэгдэх тэрээр уг цомогтоо зориулан Халх эхнэрийн толгойн боолт, эхнэр үсийг дуурайн зүүж, хагас нүцгэн зургууд оруулжээ. Монгол үндэстний бахарал, түүх соёлыг доромжлон гутааж, дорд үзсэн уг артистын инстаграм хаяг нь @Loraiyapapaya бөгөөд уншигч та орж хаягыг нь “репорт” хийнэ үү…
Түүний цомгийн нэр болоод цахим хуудсандаа тавьсан цомгийн зурагтай холбоотой шүүмжлэл ар араасаа өрнөж байгаа ч Loraiya нэрт артист үл тоож байна. Мөн Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам энэ асуудлаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна.