Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд ШУТИС, МУБИС-ийг Баянхошуу дэд төв рүү нүүлгэх СУИС-ийг Сэлбэ дэд төв рүү нүүлгэх асуудлыг хотын захиргаа хэлэлцжээ. Ингээд СУИС, ШУТИС, МУБИС-ийг нүүлгэх саналаа хотын захиргаанаас холбогдох салбар, яамдад хүргүүлсэн гэж Х.Нямбаатар мэдээллээ. Уг саналд их сургуулиудын газрын асуудлыг нийслэл шийдэж, тарааж кампус хэлбэрээр байршуулахаар тусгаад байна. Зөвхөн өглөө МУБИС руу 10 мянган зорчилт хийгддэг учраас хот төв рүү чиглэх урсгалыг багасгах үүднээс ийм санал гаргасан байна.