
Монгол Улсад гэмт хэрэгт сэжиглэгдээд АНУ-руу оргон зайлсан (Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг гэх мэт . . .) этгээдүүд олон бий. Тэгвэл АНУ интерполийн "Улаан мэдэгдэлд" нэр нь тавигдсан бол хүсэлт гаргасан оронд нь гэмт этгээдийг хүлээлгэн өгдөг гэдгийг баталсан үйл явдал саяхан боллоо.
Тухайлбал:
Филиппинд БНХАУ-ын нэгэн иргэнийг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт гол сэжигтнээр татагдсан этгээдийг даваа гарагт АНУ-аас Хятад улсад шилжүүлэн өгчээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Лю овогтой уг сэжигтэн хэргийг үйлдсэний дараа АНУ руу оргон зайлсан байна. Хятадын цагдаагийн байгууллага АНУ, Филиппин, БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, мөн Интерполоор дамжуулан түүнийг баривчлах "Улаан мэдэгдэл" (Red Notice) гаргуулжээ.
Хятадын талаас ирүүлсэн нотлох баримтад үндэслэн АНУ-ын хууль сахиулах байгууллагууд Лю-г 2024 оны аравдугаар сард баривчилсан бөгөөд энэ долоо хоногт түүнийг Хятадын эрх баригчдад шилжүүлэн өгсөн байна.








