
Агаарын чанарыг агаарын чанарын индексээр үнэлэх, мэдээлэх журмыг БОАЖС-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/387 дугаар тушаалаар баталсан. Энэхүү журмаар Агаарын чанарыг Агаарын чанарын индексээр 6 түвшинд ангилан ангиллын түвшин тус бүрт харгалзах индексийн тоон үзүүлэлт, өнгөт тэмдэглэгээ болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлсон.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Агаарын чанарыг агаарын чанарын индексээр үнэлэн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг харуулсан мэдээллийн самбарыг Чингэлтэй дүүрэг Жуулчны гудамж болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлууллаа.

Улаанбаатар хотын агаарын чанарыг үндсэн 6 үзүүлэлт болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ10 болон РМ2,5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн үзүүлэлтүүдийг энэхүү гэрэлт самбараар үзүүлэх юм.









