
“Шинэ түншлэл, шинэ боломж, шинэ аяллын чиглэл” уриан дор зохион байгуулагдаж буй ITM-2026 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд Өмнөговь аймаг 22 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэйгээр оролцож, аймгийн аялал жуулчлалын нөөц, боломж, онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод, гадаадын зах зээлд сурталчлан таниулж байна.


💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Мөн аялал жуулчлалын тур оператор байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжүүлж, гэрээ хэлцэл байгуулах, 2027 онд зохион байгуулагдах эвент, арга хэмжээг сурталчлах, дөрвөн улирлын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахад онцгойлон анхаарч байна.
Энэхүү оролцоо нь Өмнөговь аймгийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ түншлэл бий болгох, аяллын чиглэл, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.










