Линдси-ийн хэрэг олон хүмүүсийг талцуулаад байгаа билээ. Түүний хийсэн хэрэг маш жигшүүртэй ч, гэмт хэрэгтнийг нийгмийн үзэн ядалтад үл автуулан мөн автан шүүхгүй байх нь АНУ-ын шүүгч, өмгөөлөгч, прокуроруудын хувьд амин сүнс нь байдаг.
Энэ үүднээс төрсний дараах сэтгэл гутралд орсон эмэгтэйн үйлдэл, түүний өмгөөлөл, шүүхийн шударга байдал зэрэг олон асуудлыг шүүн тунгааж бодож байгаасай гэсний үүднээс ҮГ.МН сайт энэхүү жигшүүрт хэмээгдэж буй хэргийн талаар уншигчдадаа цувралаар хүргэж байгаа юм.
"Үг" үнэ цэн...
Шүүх бүрэлдэхүүн санал нэгтэй шийдвэрт хүрч чадаагүй тул Линдси Клэнси шүүхийн танхимд буцаж ирлээ.
Анхааруулга: Энэхүү нийтлэлд амиа хорлолт болон хүүхэд нас барсан талаар өгүүлсэн тул зарим уншигчдад сэтгэлзүйн хувьд хүнд тусаж болзошгүй.
Линдси Клэнси хүүхдүүдээ хөнөөсөн гэх хэргийн шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүн (12 тангарагтан) түүний гэм буруугийн талаар эцсийн шийдвэрт хүрч чадаагүйгээс шүүх ажиллагаа хүчингүй болсон. Үүнээс хойш анх удаа түүний үйлдсэн гэмт хэрэг шүүхийн танхимд эргэн ирлээ.

36 настай Клэнсигийн хэргийг хэлэлцсэн тангарагтны шүүгчид санал нэгдэж чадаагүй бөгөөд улмаар “hung jury” буюу тангарагтнуудын санал зөрсөн нөхцөл байдал үүссэн тул түүний шүүх хурлыг хүчингүй болгожээ.
Шүүх хурлыг хүчингүй болсны дараа түүний өмгөөлөгч Кевин Реддингтон Клэнсиг хүн амины хэрэгт буруутай гэж үзэх байр суурьтай байсан цор ганц тангарагтныг шалгахыг хүссэн байна.
Клэнсигийн хэргийг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн бараг 40 цагийн турш зөвлөлдсөн боловч 2023 оны нэгдүгээр сард түүний таван настай Кора, гурван настай Доусон, найман сартай Каллан гэсэн гурван хүүхдээ алсан хэрэгт түүнийг гэм буруутай эсэх дээр санал нэгдэж чадаагүй юм.
Шүүх хурлын үеэр Клэнсигийн өмгөөлөгчид түүнийг хүүхдүүдээ хөнөөсөн үедээ төрсний дараах сэтгэцийн эмгэг буюу postpartum psychosis-т өртсөн байсан тул үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй байсан гэж маргасан.

Харин прокурорууд Клэнси юу хийж байгаагаа мэдэж байсан бөгөөд хүүхдүүдийнхээ үхлийг урьдчилан төлөвлөсөн гэж үзсэн байна.
Клэнси өөрийгөө гэм буруугүй бөгөөд сэтгэцийн өвчний улмаас хүн амины хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй гэсэн үндэслэлээр мэдүүлэг өгсөн.
Өнөөдөр Клэнси шүүхэд дахин ирсэн бөгөөд мужийн прокурорууд түүнийг дахин шүүх эсэх асуудлыг авч үзэх боломжтой болж байна.
Энэ удаагийн шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгч Реддингтон өмнөх шүүх хурлыг хүчингүй болгосон шийдвэрийг шүүх өөрчлөн, Клэнсиг шууд гэм буруугүй гэж үзэх ёстой хэмээн маргасаар байгаа.
Тэрээр мөн хэргийн нэг чухал ялгааг онцолжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Түүний хэлснээр Клэнси хүүхдүүдээ хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх ойлголт болон уг үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх ойлголт нь хоёр өөр зүйл аж.
Реддингтон шүүгчид хандан:
> “Тэр үүнийг хийсэн гэдгийг нотлох ямар баримт байгаа юм бэ?”
хэмээгээд,
> “Энэ бүх хэрэг таамаглал дээр үндэслэсэн.”
гэж мэдэгдсэн байна.
“Хамгийн аймшигтай” гэж өмгөөлөгчийн нэрлэсэн зүйл
Өмгөөлөгч Реддингтон шүүхийн үеэр хүүхдүүд амиа алдсаны дараа болсон үйл явдлын талаар онцгой анхаарал татахуйц зүйл хэлжээ.
Тэрээр Клэнси комоос гарсныхаа дараа хүүхдүүд нь хэрхэн нас барсан талаар өөрт нь тайлбарлаж өгөх шаардлагатай болсон явдлыг хэргийн “хамгийн аймшигтай” зүйл хэмээн нэрлэсэн байна.
Реддингтон:
> “Тэр болсон явдлыг санаж байсан юм бол яагаад түүнд юу болсныг тайлбарлаж өгөх хэрэгтэй байсан юм бэ?”
хэмээн асуужээ.
Мөн тэрээр Клэнси хүүхдүүдээ хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх нотлох баримт байхгүй гэж мэдэгдсэн байна.
Хэргийн дараа тангарагтны шүүхийн нэг гишүүн Клэнсиг буруутай гэж үзсэн нь олон нийтийн дунд маргаан дагуулжээ. Зарим хүмүүс шүүх бүрэлдэхүүн санал нэгдэж чадаагүйд уг тангарагтныг буруутгаж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор шүүгч Уильям Салливан тангарагтнуудын нэрийг тодорхойгүй хугацаагаар нууцлах шийдвэр гаргасан байна.
Шүүгч шийдвэртээ:
> Энэ шүүх хурлын нөхцөл байдал, мөн уг хэрэг Массачусетс болон түүнээс гадна өдөр бүр хуваагдмал, маргаантай анхаарлын төвд байсаар байгаа зэргийг харгалзан үзэхэд тангарагтнууд болон тэдний шүүхийн үүргийн бүрэн бүтэн байдалд бодит бөгөөд одоо байгаа хор хохирлын эрсдэл бий гэж шүүх дүгнэж байна.
хэмээн бичжээ.
“Fugitive TV” стриминг цувралын Рэй Марсель өөрийгөө “Майкл” гэж нэрлэсэн нэгэнтэй ярилцсан бөгөөд энэ тухайгаа NewsNation сувгийн Крис Куомотой хуваалцсан байна.
Марселийн хэлснээр Майкл Клэнсиг гэм буруугүй гэж үзэх үе түүнд огт байгаагүй аж.
Марсель:
> “Тэр үүнийг хийх үедээ Клэнси эрүүл саруул ухаантай байсан гэж үзсэн.”
хэмээн ярьжээ.
Мөн:
> “Эхний өдрөөсөө л түүнийг гэм буруутай гэж үзэж байсан бөгөөд үндэслэл бүхий эргэлзээ байгаа талаар хэзээ ч илэрхийлээгүй.”
гэжээ.
NewsNation-ийн мэдээлснээр Майкл өөрөө:
> “Надад ямар ч эргэлзээ байгаагүй. Би шүүх бүрэлдэхүүний хэлэлцүүлгийн үеэр боломжит өөр өөр хувилбаруудыг нотлох баримтад тулгуурлан тайлбарлахыг оролдох бүрд хүмүүс намайг эргэлзэж байна гэж ойлгосон мэт яриаг минь тасалдаг байсан.”
хэмээн хэлсэн байна.
Тэрээр цааш нь:
> “Бүх биет нотлох баримт, гол гэрчүүд болон прокурорын танилцуулсан баримтуудыг үндэслэн үзэхэд Клэнси яг юу хийж байгаагаа мэдэж байсан бөгөөд үүнийг төлөвлөсөн гэдэг нь хангалттай нотлогдсон гэж би үзсэн.”
гэжээ.










