Хөлбөмбөгийн Ливерпүүл клуб өөрийн тоглогч, Португалын довтлогч Диого Жота автомашины ослоор Испанийн баруун хойд хэсэгт орших Самора хотын ойролцоо дүүгийнхээ хамтаар амь үрэгдсэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ.

"Диого Жотагийн эмгэнэлт үхэлд Ливерпүүл клуб гүнээ харамсаж байна" хэмээн тус клуб пүрэв гарагт олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл хийжээ.