Пүрэв гарагийн шөнө Зохран Мамдани Нью-Йорк хотын захирагчийн суудалдаа сууж, анхны бүрэн эрхийн хугацаагаа албан ёсоор эхлүүлэхийн тулд Хотын нарийн бичгийн даргын газарт 9 ам.долларын хураамж төлж, тангараг өргөх баримт бичгээ бүртгүүлж тангаргаа өргөлөө.

Зохран Мамдани Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг дэх ашиглалтаас гарсан, түүхэн ач холбогдолтой метроны буудалд тангараг өргөж, Нью-Йорк хотын захирагчийн албан тушаалаа ийнхүү хүлээн авлаа. Тэрбээр Коран судар дээр гараа тавьж тангараг өргөсөн Нью-Йорк хотын анхны лалын шашинт захирагч болж байгаа юм.
