Монгол Ардын Намын даргын сонгуульд Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар нэрээ дэвшүүллээ.

Нэр дэвшигч бүр 30 минут танилцуулга илтгэл тавьж, МАН VIII бага хурлын гишүүд 3 минутад асуулт асууж, хариулт авна. Ингэснээр МАН-ын даргын сонгууль ойролцоогоор шөнө дунд буюу 2025 оны Есдүгээр сарын 28-ны 02:00 цагт дуусаж МАН-ын шинэ дарга тодрох төлөвтэй байна.