Өвлийн олимпын наадмын уулын цанын тэмцээнүүд Итали улсын Бормио хотноо үргэлжилж байна.

Энэ өдөр Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ А.Ариунбат уулын цанын слалом төрөлд эхний гараанд 96 тамирчнаас 45 дугаар байрт шалгаран хоёрдугаар шатны өрсөлдөөнд шалгарсан юм. Тэгвэл Улаанбаатарын цагаар 20цаг 30 минут эхэлсэн 2-р шатны тэмцээнд манай тамирчин 38-р байр эзэлсэн юм.
