
Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) хүрээнд Де Нэйче Консерванси олон улсын байгууллагын “Байгальд ээлтэй ирээдүй” павильонд “30x30 зорилтыг улс орны түвшинд хэрэгжүүлэхэд санхүүжилт, түншлэл, улс төрийн манлайллын гүйцэтгэх үүрэг” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо.
✅Уг хэлэлцүүлгийг Де Нэйче Консерванси олон улсын байгууллагын байгаль хамгаалал хариуцсан захирал доктор Жеффри Парриш удирдан чиглүүлэв.
Хэлэлцүүлэгт Панам, Белиз, Габон улсын Байгаль орчны сайд нар, АНУ-ын Калифорни мужийн Байгалийн нөөцийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Эквадор Улсын Байгаль орчин, эрчим хүчний яамны төлөөлөл оролцлоо.

🇲🇳Монгол Улсыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга, Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Уранчимэг төлөөлж, үндэсний байгаль хамгааллын бодлого, туршлага, сургамжийг танилцуулав.
Манай улс нийт газар нутгийнхаа 30 хувийг улсын тусгай хамгаалалтад авах зорилтыг дэлхийн 30x30 зорилт батлагдахаас өмнө дэвшүүлсэн бөгөөд энэ нь Куньмин–Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын хүрээний Зорилт 3-тай уялдаж байна.
✅Хэлэлцүүлгийн үеэр 30x30 зорилтыг хэрэгжүүлэхэд хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээнээс гадна урт хугацааны тогтвортой санхүүжилт, улс төрийн манлайлал, сайн засаглал, институцийн чадавх, орон нутгийн иргэдийн оролцоо, үр дүнтэй түншлэл чухал болохыг онцоллоо.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
✅Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Де Нэйче Консерванси олон улсын байгууллага, болон “Өнө мөнхийн Дэлхий” түншлэлтэй хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын 15 жилийн хөтөлбөрийг танилцуулав.
Тус хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байгаа. Хөтөлбөрийн хэрэгжилтэд Монголын Байгалийн Өв Сан чухал үүрэг гүйцэтгэж байна.
🇲🇳Монгол Улсын туршлагаас харахад 30x30 зорилтын хэрэгжилтийг зөвхөн хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээгээр бус, байгаль хамгааллын бодит үр дүн, санхүүжилтийн тогтвортой байдал, институцийн чадавх, орон нутгийн иргэдийн оролцоогоор үнэлэх шаардлагатай юм.
Тус хэлэлцүүлэг нь Монгол Улсын байгаль хамгааллын бодлого, тогтвортой санхүүжилт, олон улсын түншлэлийн туршлагыг олон улсын түвшинд хуваалцах чухал боломж боллоо.
COP17 Armenia
Монгол Улсын Засгийн газар
Цэндийн Сандаг-Очир
Шүрэнчулууны Батбаяр
Тусгай Хамгаалалттай Нутгууд - Protected Areas UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага
Uranchimeg Tserendorj
The Nature Conservancy in Mongolia
ШУА-ийн Биологийн хүрээлэн - Institute of Biology, MAS









