Ойн газрын дарга Б.Оюунсанаа: Монгол улсад Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форумыг анх удаа зохион байгуулж байна. Манай улс Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай “Ойн түншлэл”-ийн хүрээнд нягт хамтарч ажилладаг бөгөөд Монгол орны ойн салбарын хууль, эрх зүйн орчныг илүү тодорхой болгох, бизнест ээлтэй салбарыг бий болгохын төлөө зорьж байна.