
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэй Өмнөговь аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Иргэдтэй хийх уулзалт аймгийн Хөгжимт жүжгийн театрт болж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны чиглэл, цаг үеийн асуудал, өнөөгийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хүргэж, иргэдийн асуултад хариулт өглөө.

Уулзалтын үеэр Өмнөговь аймгийн иргэдээс говийн бүс нутгийн усны хомсдол, уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөл, байгаль орчны доройтол, тоосжилт зэрэг орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг хөндөн, санал хүсэлтээ илэрхийлж, холбогдох асуудлаар тодруулга авч, хариулт авлаа.