🇲🇳🇲🇳Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар анги үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой, БНМАУ-ын Баатар Бэгзийн Гивааны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид “Цэргийн гавьяаны одон” гардууллаа.

✅Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "Монгол төрөөс тус ангийн түүхэн гавьяаг өндрөөр үнэлж, өнөөдөр “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнаж байгаа нь зөвхөн нэг ангийн амжилтыг бус, үе үеийн хилчдийн эх оронч зүтгэл, эр зориг, хөдөлмөр гавьяаг үнэлж буй түүхэн үйл явдал юм." хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
✅Мөн ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНМАУ-ын Баатар Бэгзийн Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар ангид туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө.

Дэлгэрэнгүйг: https://mojha.gov.mn/content/6aa638a6b024d35b210158c0