АНУ-аас бусад орны их сургуулиудын чансааг Оксфорд тэргүүлж, Азийн сургуулиуд хүч түрэн гарч ирлээ
-Оксфордын их сургууль дэлхийн их сургуулиудын чансааг 11 жил дараалан тэргүүлж байна. 2027 оны үнэлгээгээр АНУ-ын Массачусетсийн технологийн институтээс (MIT) ердөө 0.1 оноогоор илүүрхжээ.
-БНХАУ-ын Цинхуа их сургууль дөрөвдүгээр байрт орж, эх газрын Европын бүх их сургуулийг давсан Азийн анхны сургууль болов.
-Дэлхийн шилдэг 200 их сургуулийн жагсаалтад багтсан БНХАУ-ын их сургуулийн тоо өнгөрсөн жилийн 13-аас 17 болж нэмэгджээ.
-Их Британийн их сургуулиуд АНУ-аас бусад орны шилдэг сургуулиудын жагсаалтын эхний байруудыг эзэллээ. Оксфорд, Кембриж, Лондонгийн Империал коллеж эхний гурван байрт жагсав.
Үүний зэрэгцээ БНХАУ, Сингапурын их сургуулиуд дэлхийн шилдгүүдийн эгнээнд байр сууриа улам бэхжүүлж байгаа нь Азийн дээд боловсролын салбарын нөлөө нэмэгдэж буйг харуулж байна.
Энэхүү жагсаалтад АНУ-аас бусад орны шилдэг 50 их сургуулийг онцолсон. Үнэлгээг Times Higher Education (THE) байгууллагын 2027 оны дэлхийн их сургуулиудын чансаанд үндэслэн гаргасан байна.
Оксфордын их сургууль 100 онооноос 97.9 оноо авч нэгдүгээр байрт оржээ. Кембрижийн их сургууль 96.9 оноогоор хоёрдугаарт, Лондонгийн Империал коллеж 95.2 оноогоор гуравдугаарт жагссан байна.
АНУ-аас бусад орны шилдэг их сургуулиуд
Оксфордын их сургууль 100 онооноос 97.9 оноо авч нэгдүгээр байрт оржээ. Кембрижийн их сургууль 96.9 оноогоор хоёрдугаарт, Лондонгийн Империал коллеж 95.2 оноогоор гуравдугаарт жагссан байна.
АНУ-аас бусад орны шилдэг их сургуулиудын эхний 18 байр

Энэ жагсаалтаар Хятадын Цинхуа их сургууль 93.9 оноогоор дөрөвдүгээр байрт орсон бол Швейцарийн ETH Zurich 93.6 оноогоор тавдугаарт жагсжээ. Канадын Торонтогийн их сургууль есдүгээр байрт, Германы Мюнхений Техникийн их сургууль эхний аравт багтсан байна.
Оксфорд 11 жил дараалан дэлхийн тэргүүлэх их сургууль болов

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Их Британийн Оксфордын их сургууль АНУ-аас бусад орны сургуулиудын жагсаалтыг тэргүүлж, Кембриж болон Лондонгийн Империал коллеж удаалжээ.
Оксфорд нь Times Higher Education байгууллагын дэлхийн их сургуулиудын чансаанд 11 жил дараалан нэгдүгээр байрт бичигдсэн бөгөөд энэ нь тус жагсаалтын түүхэн дэх хамгийн урт хугацааны тэргүүлэлт юм. 2027 оны үнэлгээгээр Оксфорд АНУ-ын шилдэг их сургуулиар нэрлэгдсэн Массачусетсийн технологийн институтаас ердөө 0.1 оноогоор илүү үнэлгээ авчээ.
Их Британийн давуу тал эхний гурван сургуулиар хязгаарлагдахгүй. Лондонгийн их сургуулийн коллеж наймдугаар байрт орсноор тус улс АНУ-аас бусад орны шилдэг 10 их сургуулийн дөрвийг нь эзэмшиж байна.
БНХАУ-ын сургуулиуд Азийн шилдэг их сургуулиудыг тэргүүлэв
Цинхуа их сургууль АНУ-аас бусад орны сургуулиудын жагсаалтад дөрөвдүгээр байрт орж, тавдугаарт бичигдсэн Швейцарийн ETH Zurich-ийг ардаа орхижээ. Энэ нь уг жагсаалтад багтсан Азийн их сургуулиудаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Бээжингийн их сургууль зургаадугаар байрт орж удаалсан байна.
Цинхуа их сургуулийн амжилт нь томоохон түүхэн үзүүлэлт болжээ.
Учир нь Times Higher Education-ийн дэлхийн чансааны түүхэнд анх удаа Азийн нэгэн их сургууль эх газрын Европын бүх их сургуулиас дээгүүр байр эзэлсэн байна.
БНХАУ-ын дээд боловсролын салбарын ахиц үүгээр зогсохгүй. Дэлхийн шилдэг 200 их сургуулийн жагсаалтад тус улсын 17 сургууль багтсан нь өнгөрсөн жилийн 13-аас нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэдгээр сургуулийн ихэнх нь чансаагаа ахиулжээ.
Ердөө зургаан сая орчим хүн амтай Сингапур улс АНУ-аас бусад орны шилдэг 12 их сургуулийн жагсаалтад хоёр их сургууль нь багтсан амжилт үзүүлжээ. Сингапурын Үндэсний их сургууль долдугаар байрт, Наньян технологийн их сургууль 12 дугаар байрт тус тус жагссан байна.
Times Higher Education байгууллагын мэдээлснээр эдгээр сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэр хүндийн үзүүлэлт сайжирсан нь дэлхийн чансаанд эзлэх байр сууриа бэхжүүлэхэд нөлөөлжээ.
АНУ-аас бусад орны 100 шилдэг сургуулийн жагсаалтыг ЭНД дарж харна уу!









