
2026 оны 8 дугаар сард банкуудын нийт зээлийн үлдэгдэл 48.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар өслөө.
• Зээлийн жилийн өсөлт сүүлийн 18 сард саарч, үүнд хэрэглээний зээлийн өсөлт удааширсан нь нөлөөлөв.
• Бизнесийн зээл 17.9%-ийн жилийн өсөлттэй гарч, эдийн засгийн идэвхжил харьцангуй тогтвортой байна.
• Нийт зээлийн 5.3% нь чанаргүй, 2.5% нь анхаарал хандуулах түвшинд байна.
• Анхаарал хандуулах зээлийн нийт зээлд эзлэх хувь 2.0 нэгж хувиар буурсан бол чанаргүй зээлийн жин тогтвортой хадгалагджээ.
#Монголбанк | #BankofMongolia | #BoM